Хятад “smartphone”-ы зах зээлд ноёрхож байна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хятад “smartphone”-ы зах зээлд ноёрхож байна

Хятад улс дэлхийн “smartphone” гар утасны хамгийн том зах зээл болжээ. “Smartphone” гар утасны  тээвэрлэлт өнгөрсөн есөн сарын байдлаар АНУ-д 23 сая, Хятадад 24 саяд хүрчээ. “Strategy Analytics” –аас явуулсан судалгаанаас харахад Хятадын үйлдвэрлэгчдийн хямд үнэтэй андройд загварын гар утаснууд тус улсын зах зээлд ихээр орж байгаа гэнэ. Хятад smartphone гар утасны зах зээлд анх удаа АНУ-ын өмнө гишгэж байгаа нь энэ ажээ. “Strategy Analytics”-ийн шинжээч Том Канг ““smartphone” гар утасны зах зээл улам өргөжиж байгаа нь эдийн засгийн хурдацтай өсөлтөд нөлөөлж байна” гэж ярьжээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд “smartphone” гар утасны тээвэрлэлт Хятадад 58 хувиар нэмэгдсэн бол АНУ-д долоон хувиар буурсан байна.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж