Дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” ёслол болох гэж байна. “Мөнгөн мод” ёслол нь тайз, дэлгэ¬цийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн долоон төрөлд байгууллага хамт олноос шилдэг уран бүтээлчийг нэр дэвшүүлдэг уламжлалтай. Иймд “Оны шилдэг бүтээлч”-ээр нэр дэвшүүлэх уран бүтээлчийг байгууллага, хамт олон нь ирэх арванхоёрдугаар сарын 25-ны дотор материлыг хүлээлгэн өгөх хэрэгтэй гэнэ.
Өнгөрсөн жил “Мөнгөн мод” шагналын эзнээр тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар С.Сүхбаатар, тайз, дэлгэцийн шилдэг жүжигч¬нээр Ардын жүжигчин Н.Сувд, шилдэг дуучнаар ҮДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, шилдэг бүжигчнээр ҮДБЭЧ-ын бүжигчин Ш.Одонтуяа, П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетийн гол дүрээр ДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож нар тодорч байсан юм.
М.Урин