
Ен Сун 44 настай бөгөөд Анапурнагийн цас мөсөнд хучигдсан 8091 м өндөрлөгт авиран гарч, өөрийнхөө орны далбааг мандуулж байгааг шууд нэвтрүүлгээр харуулжээ.
Ууланд авирагч эмэгтэй “Мансай” /ураа!/ хэмээн хашгирч, баярын нулимс дуслуулан ялалтаа илэрхийлж буйг Өмнөд Солонгосын KBC телевизийн сувгаар нэвтрүүлжээ. Тэрээр “маш их аз жаргалтай байна, баярлалаа” гээд “аав, ээж та нарыг санаж байна. Одоо гэртээ харилаа” хэмээн нэмж хэлжээ.
О Ен Сун, Эдурне Пасабан нар дэлхийн 8000 м-ээс дээш орших 13, 14 өндөрлөгт авиран гарсан эмэгтэйчүүд юм. Ганцхан оргилын зөрүүтэй тэмцэлдэж буй хоёр эмэгтэйгийн хувьд уулын оргилд авирагч Ази бүсгүйн хувьд 2009 онд дэлхийн гуравдагч өндөр уул болох Канченжунга-гийн оргилд авиран гарсан эсэхэд эргэлзээтэй байдаг боловч уулчин бүсгүй авиран гарсан гэдгээ нотолсоор байгаа юм байна.
Испанийн уулчин эмэгтэй Пасабан өчигдөр “найман мянгат”- аа хийхээр Төвдийн Шиша Пангма уулын 8027 м-ийн өндөрлөгч авиран гарахаар бэлтгэж эхэлжээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг