![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/7/55c2c4a0afb9f7c5/aeb31ae05e8f8c4dbig.jpg)
Тусгаар тогтнолын үнэ цэнэ гэж юу вэ, эх орноо хайрлахын ач холбогдол, төрийн далбаа, дуулалаа хүндэтгэж, хайрлаж сурахад уриалахаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн, Монголын үндэсний өв соёлоо өвлөн үлдээхэд залуусыг урилах зэрэгт өдөрлөгийн гол зорилго орших нь ээ. “Нэг Монгол” өдөрлөгийг 21 аймгийн оюутан, залуучуудын холбоо, ТББ-ууд, залуучуудын сайн дурын байгууллагынхан нэгдэж байгаа бөгөөд энэ өдөр 3000 залуу төрийн дууллыг нэгэн зэрэг дуулан, төрийн далбаагаа хүндэтгэн мандуулах аж. Нэг цаг үргэлжлэх уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүрт стандарын дагуу хийсэн төрийн далбааг бэлэглэх юм байна.
А.Зул