Берлусконийг 40 шүүх хурал хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Берлусконийг 40 шүүх хурал хүлээж байна

Насанд хүрээгүй бие үнэлэгчтэй ойртсон хэмээн буруутгагдаж буй Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониг шүүх хуралд Холливудын жүжигчин Жорж Клуни, хөлбөмбөгийн од Кристиано Рональдо нарыг гэрчээр дуудаж магадгүй гэнэ. Яллагчид Сильвио Берлускониг хулгайн хэргээр шоронд хоригдож байсан насанд хүрээгүй бие үнэлэгч охинтой хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орж, түүнийг шоронгоос суллана хэмээн хуурсан хэрэгт буруутгаж байгаа юм. Итали улсыг өрийн хямралаас гэтлэхэд дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэдэг шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцорсноор улс төр дэх Сильвио Берлусконийн ноёрхол эцэс болсон юм. Яллагчид Сильвио Берлускониг “зүрх булаагч” хочтой бүжигчин охин Кариматай 13 удаа бэлгийн харьцаанд орсон гэж шүүхэд мэдүүлсэн байна.  Сильвио Берлускони 2010 оны таван сард охиныг хулгайн хэргээр шоронд ороход эрх мэдлээ ашиглан суллуулсан гэж яллагчид баталж байгаа ажээ.  Харин шүүх хуралд жүжигчин Жорж Клуни, хөлбөмбөгч Кристиан Рональдо нарыг гэрчээр дуудахыг Сильвио Берлусконийн өмгөөлөгч хүсчээ. Берлусконийн үдэшлэг дээр болсон зүйлийг тэнд уригдсан зочид хэлж өгнө гэж тэрбээр хэлсэн гэнэ. Италийн Ерөнхий сайд байсан Сильвио Берлускони дээрх хэргээр гадна хээл хахуулийн олон хэргээр шүүхэд дуудагдаад байгаа ажээ. Түүнийг өөр 40 гаруй шүүх хурал хүлээж байгаа гэж өмгөөлөгч нь ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж