1953 оноос “iF design award” буюу Олон улсын загварын форумын дээд
шагналыг Германы Ханноверын Олон улсын Загварын Форум ивээн тэтгэсээр
ирсэн.
iF design award нь бүтээгдэхүүний загвар болон харилцааны холбооны
бүтээгдэхүүний загвар гэсэн үндсэн 2 шагналыг дэлхийн хамгийн шилдэг
компаниудын сүүлийн үеийн загваруудаас сонгон шалгаруулдаг.
Энэ жилийн хувьд 48 орны 4322 бүтээгдэхүүн оролцсоноос 1218 нь шагнал
хүртжээ. Бүтээгдэхүүний загварын шагналд загварын чанар, ажиллагаа, шинэ
санаа, үйлдлийн хялбар байдал болон байгаль орчинд нөлөөлөх нөлөө зэрэг
гол шалгуурууд тавьдаг бол Харилцаа холбооны бүтээгдэхүүний загварын
шагналд хэрэглэхэд хялбар байдал, харагдах болон биет байдал, сонин
содон байхыг илүү чухалчилдаг байна.
БСБ Сервис та бүхэнд энэхүү шагналыг авсан Nikon-ны бүтээгдэхүүнийг
Монголчууддаа шинэ оны босгон дээр хүргэж байгаадаа сэтгэл хангалуун
байна.