![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/3/f95e570a3c758d74/d8f67d9933c5b19cbig.jpg)
Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгохоор төсөлд тусгасан ч “ангийн” нөхдийнхөө дэмжлэгийг аваагүй байна. Архи, тамхины замбараагүй хэрэглээг цэгцлэхээс гадна УИХ-ын гишүүд бизнестээ тохирсон хууль баталдгаас сэргийлэх, ер нь ч хор үйлдвэрлэгчид сонгогчдыг УИХ-д төлөөлөх нь зохимжгүй гэж төсөл санаачлагч уг нь үзжээ. Гэтэл эрхэм гишүүд үүнийг хүлээж аваагүйгээр барахгүй зарим нь "Тэгвэл хуульдаа 17 чингэлэг спирттэй холбоотой хүмүүсийг УИХ-ын сонгуульд оруулахгүй гээд заачихвал яасан юм" гэж уурссан гэнэ. Ингээд архи, тамхины бизнес эрхлэгчийг “цэгцлэх” гээд Х.Баттулга гишүүн баралгүй хоцорчээ.
Д.ОЮУН