“Их сөгнөөн”-д хүрэлцэн ирсэн зочид шар айрагны баярыг Монголын шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэж байна. “Их сөгнөөн” шар айрагны баярт хүрэлцэн ирсэн зочид дөнгөж үйлдвэрээсээ шинээр ирсэн шар айргийг идээний дээж ааруулаар даруулан хул хулаар нь сөгнөж, “Харанга” хамтлаг, хийлч Дээгий, “Драмийн 4” болон “Жалам хар” бүжгийн цомнолыг сонирхон, цагийг сайхан өнгөрүүлж байлаа. Мөн ирсэн зочид шар айраг уухын хажуугаар Монгол хуушуур болон пиццагаар үйлчлүүлэх боломжтой аж.
Түүнчлэн хамтлаг, дуучдын тоглолтоос гадна залуучуудын ур чадварыг сорьсон түргэн хэллэг, дэмбээ, оньсон тоглоом гэх мэт монгол үндэсний хөгжөөнт тэмцээн болж, ялагчдыг “Их сөгнөөн” брэндийн бэлгээр урамшуулж байна. Мөн ширээ бүрт Азын дөрвөн бэрх орхиулан, хийморь лундаа юуг нь сорьж байгааг битгий мартаарай. Хэрвээ та “Их сөгнөөн”-д очиж амжаагүй байгаа бол “Улаанбаатар” ресторанд 2011 сарын 11 сарын 23-25-ны хооронд зочлоорой.