![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Харин чуулганыг өндөрлүүлэхийн өмнө хэлэлцсэн асуудлын тухайд тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэр бүхий есөн гишүүн өргөн мэдүүлснээс үүдэлтэйгээр Монгол Улсын Их хурлын тухай хуульд хэдэн гишүүн ийм асуудлыг тавьсан нөхцөлд хэлэлцэх эрх зүйн тогтолцоо бүрдэх вэ гэдэг нь нарийн тусгагдаагүйгээс өнгөрсөн хугацаанд маргаан дэгдээсэн юм. Тиймээс нэр бүхий гишүүд Үндсэн хуульд заасан заалтыг баримтлан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн тавина хэмээн зааж, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулахаар төсөл мэдүүлсэн юм. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар тайлбарлахдаа “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө хууль зөрчсөний зэрэгцээ Засгийн газрын талд орж, төсөл санаачлан гүйлээ. Олонх цөөнхийн зарчим алдагдчихсан хяналт байхгүй нөхцөлд ийм алхам хийсэн нь туйлын буруу алхам болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тэр дундаа Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх асуудал энэхүү Ерөнхий сайдыг хамгаалсан төслөөс болж, хэзээ ч өөрчлөгдөхгүй болох тийм боломжийг олголоо” хэмээн мэдэгдсэн юм.