“Nokia Siemens Networks” 17000 ажилтнаа хална

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Nokia Siemens Networks” 17000 ажилтнаа хална

“Nokia Siemens Networks” ажиллах хүчний 23 хувь болох 17,000 ажилтнаа цомхотгох гэж байна.  74,000 ажилтантай тус компани зардлаа нэг тэрбум еврогоор хэмнэхээр цомхотгол явуулах болсноо мэдэгдсэн байна. Финландын “Nokia”, Германы “Siemens” корпорацийн хамтарсан компанид “Huawei”, “Ericsson” зэрэг хүчтэй өрсөлдөгчид гарч ирснээс алдагдалтай ажиллах болжээ. “Nokia Siemens Networks”-ийн эзэд компаниа хуваах талаар ярилцаж байгаа гэнэ. “Nokia Siemens”-ийн гүйцэтгэх захирал Ражив Сури цомхотгох төлөвлөгөөг “Харамсалтай боловч зайлшгүй алхам” гэж хэлсэн байна. Нэг тэрбум евро хэмнэнэ гэдэг нэгж хувьцаанаас арван цент олно гэсэн үг гэж тэрбээр мөн нэмж тодотгожээ. “Nokia Siemens Networks” улс дахь салбаруудаа шинэчлэн зохион байгуулах гэнэ. Гэвч тус компани өргөн хүрээтэй цомхотгол явуулж буй эхний газар биш ажээ. Францын “Alcatel Lucent” 2007 онд 12,500 ажилтнаа цомхотгож байсан бол “Ericsson” 2009 онд 5,000, 2010 онд 1,500 ажилтнаа халж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж