Бразили “Chevron”-ы олборлолтод хориг тавив

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Бразили “Chevron”-ы олборлолтод хориг тавив

Бразилийн газрын тосны үндэсний агентлаг “Chevron” корпорацийг
Рио-де-Жанейрогийн эрэгт нефть алдагдсан ослын шалтгааныг тогтоож,
байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг арилгах хүртэл  газрын тос
олборлохыг хориглосон байна. Тус агентлаг Бразилийн эрэгт их хэмжээний
нефть асгаруулсан хэргийн буруутан “Chevron” корпорацид хоёр өдрийн өмнө
28 сая ам.долларын торгууль ногдуулсан юм. Рио-де-Жанейрогийн эрэгт
2,400 баррель нефть асгарсныг шинжээчид тогтоосон. Дээрх ослын улмаас
Бразилийн Засгийн газар далайд нефтийн олборлолт, өрөмдлөг явуулахыг
хоригложээ. “Chevron” корпорацийн эзэн дээрх ослын хариуцлагыг хүлээхээ
мэдэгдэж, Бразилийн ард иргэд болон Засгийн газраас уучлалт хүссэн
байна. Нефть алдагдсан ослын улмаас байгаль орчин ихээр сүйдсэн нь
иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа ажээ.  

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж