Шинээ ирээдүйтэй найруулагч

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Шинээ ирээдүйтэй найруулагч

“Crush Bash” хамтлагийн залгамжлагчид гэгддэг “L-Boys” хамтлагийн хөвгүүд кинонд тогложээ. Тэд “Адтай жаалууд-2” хэмээх 45 ангит кинонд тоглосон байна. Тус хамтлагийн ахлагчийг багачуудын сайн танил, “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Шинэбаяр буюу Шинээ гэдгийг мэдэх биз ээ. Шинээ энэ удаад киноны гол дүр бүтээхийн зэрэгцээ, эвлүүлэг гэрэлтүүлэг гээд киноныхоо туслах найруулагчийн үүргийг гүйцэтгэсэн гэнэ.

Өнгөрсөн аравдугаар сард болсон “Music Video Awards-2011” наадмаар “L-Boys” сонирхогчдын шилдэг видео клип номинацид тэргүүлж, “Flash” хамтлагийн “Хайрлах хүсэл” дууг шинэчлэн дуулж, клипжүүлсэн нь амжилттай болсон. Үүнийг мөн л Шинээ хийсэн гэсэн. Залуу хөтлөгч хөвгүүн ийнхүү ирээдүйтэй найруулагч болохоо харуулж, мэргэжлийн ах эгч нараасаа өндөр үнэлгээ аваад байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж