Америкаас илгээсэн цаг

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Америкаас илгээсэн цаг

Дундговь аймгийн 70 жилийн ойг тохиолдуулан гадаад орнууд дахь уугуул иргэд төрөлх аймагтаа янз бүрийн хандив тусламж ирүүлжээ. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд  Мандалговь хотын нийслэлийг чиглэсэн төв зам дээр хүндэтгэлийн дааман хаалга барьж байгуулсан бол  Америкт суугаа иргэд гудамжны цаг бэлэглэсэн байна. Энэхүү цаг нь хоёр метрийн голчтой аварга том бөгөөд 200-300 метрээс хэдэн цаг болж байгааг төвөггүй харахаар юм. Энэхүү цагаа “Нутгийн удирдлагын ордон”-ыхоо нүүрэн талд байрлуулжээ.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж