Европын комисс бонд гаргахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Европын комисс бонд гаргахаар төлөвлөжээ

Европын комиссын Ерөнхийлөгч Хосе Мануэль Бароссо евробонд гаргах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Бонд гаргах асуудлыг Евро бүсийн 17 орны удирдагчид хэлэлцэх аж. Харин Герман бонд гаргах уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаа юм байна. Евро бүсийн томоохон орнууд Итали, Испани зээлийн хямралд нэрвэгдээд байгаа нь бүсийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Өрийн хямрал Евро бүсийн хамгийн хүчирхэг Германы эдийн засгийг доройтуулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.  Учир нь валютын зах зээл дээр еврогийн ханш огцом унаж эхэлсэн ажээ. Европын комиссын Ерөнхийлөгч Хосе Мануэль Бароссо эдийн засгийг тогтворжуулах бонд гаргаснаар Евро бүсийн орнуудын төсвийн хяналт, судалгааг сайжруулж, өр зээлээс зайлсхийж чадна гэж тооцож байгаа юм. Харин Германы Канцлер Ангела Меркел евробондоос илүү Европын холбооны гэрээнд өөрчлөлт оруулах нь өрийн хямралаас гарахад тустай гэж хэлсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж