Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хий олборлолт өсчээ

Уул уурхайн бүтээгдэхүүний аравдугаар сарын статистик мэдээллээр газрын тос, шатдаг хийн олборлолт 6.7 хувиар өссөн байна. Мөн аж үйлдвэрлэлийн хэмжээг 2005 оны мөн үетэй харьцуулахад 152.5 тэрбум төгрөгөөр буюу 10.1 хувиар өссөн аж. Уг өсөлтөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол нүүрс. Нийт олборлолтын 25.1 хувийг нүүрс дангаараа эзэлж байгаа. Харин бусад ашигт малтмал олборлолт арав гаруй хувиар буурчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд төмрийн үйлдвэрлэл 15.8 хувь буурч, козс шингэн болон цацраг идэвхит түлш үйлдвэрлэл 40 орчим хувиар өссөн аж. Аравдугаар сард аж үйлдэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний 70 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа ба үүний 30 хувь буюу 365.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулсан гэсэн тоо баримт байна.

“Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж