Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэнэ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг зогсоох аян өрнүүлэх гэж байна. Дэлхийн улс оронд нэгэн зэрэг эхлүүлдэг тус аян 16 хоног үргэлжлэх юм. Манай улсын тухайд “Бодит хамгаалалт, хуулийн шинэчлэл” сэдвийн дор аяныг тэмдэглэн өнгөрүүлэх ажээ. Аяны хүрээнд хуулийн байгууллагынханд сургалт явуулж, гарын авлага хэвлүүлж тараах зэргээр охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тал дээр мэргэшүүлэх асуудалд анхаарч ажиллах юм байна. Түүнчлэн энэ асуудалд харгалзах хуулийн заалт байдаг ч хэрэгжүүлэх механизм дутуу байдаг тул тал бүрээр хамтран ажиллах гэнэ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс анх 1997 онд дээрх аяныг долоо хоногийн хугацаатай зохион байгуулж байжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж