Бүтэлгүй хянан шалгагч

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Бүтэлгүй хянан шалгагч

Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинж хяналт шалгалтын ажлаа хулхины байд­лаар хийдэг гэдгийг шүүх тогтоов. Түүнийг хүн гүтгэж, нэр төрд нь халдсан хэмээн дөрвөн сар хорихоор болсон. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хэн хөнөөсөн тухай баримт байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-Үүл нар С.Зоригийг хөнөөсөн” гэсэн мэдэгдлийг хэвлэлийн хурал хийх үеэрээ олон нийтэд мэдээлснийхээ горийг ийнхүү амсаж байгаа юм байх. Ингэж хэлсэн нь үнэн ч гэлээ мань хүн шүүх хурлын үеэр өөрийгөө зөвтгөсөн ямар ч мэдээлэл хийгээгүй бөгөөд ярьсан зүйлийг нь нотлох баримт байгаагүй аж. Үүнээс гадна тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд Р.Фрийдландаас нэг сая ам.доллар авсан гэх мэ­дээл­лийг ч олон нийтэд тарааж бай­сан. Гэтэл  энэхүү мэдээллийг нь Ав­лигатай тэмцэх газраас шалгаж дээрх гишүүдийг хууль зөрчсөн, мөн­гө авсан тохиолдол байхгүйг тог­тоосон байжээ. Энэ мэт үйлдлийг “Ир­гэний хөдөлгөөний дуу хоолой бологчдыг ээлж дараалан буруутгах ажиллагаа эрчимжлээ. Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохи­­цуулагч Г.Уянга, сэтгүүлч А.Баа­тар­хуяг нарыг буруутай гэдэг шийд­вэ­рийг өнгөрсөн долоо хоногт шүү­хээс гаргасан. Тэгвэл тэдний араас Д.Нинжийг буруутгалаа гэх яриа гаргаж байгаа нэг хэсэг байхад хэл­сэн зүйлээ нотолж чадаагүй Д.Нинж баатар болох гээд гүтгэгч болов гэх нь ч байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж