Хүүхдүүд барилгаас унаж, гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд барилгаас унаж, гэмтжээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод байдаг Хаан банкы барилгын гурван давхраас хоёр хүүхэд унаж, хүнд гэмтсэн хэрэг өчигдөр орой 18 цагийн орчимд гарчээ. Гэмтсэн хүүхдүүд мэргэжил, сургалтын төвийн сурагчид байсан гэнэ. Даланзадгад дахь Хаан банкны захирал Н.Энхбат барилгын ажилд дайчлан ажиллуулахаар аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Наянсантай ярилцсаны дагуу 10 гаруй хүүхдийг авчирч, ажиллуулж байжээ. Гэтэл цонх угааж байсан охидын зогсч байсан шат нурсны улмаас хоёр охин хүнд бэртсэн байна. Охидын нэгнийх нь бүх шүд үйрч унаснаас гадна толгойдоо гэмтэл авсан бол нөгөө охины гарын яс нь бяцарсан гэнэ. Тэднийг нисдэг тэргээр нийслэлд авчирч, эмчлүүлэхээр болсон бөгөөд Өмнөговийг зорьсон тусламжийн нисдэг тэрэг 14.00 цагт Даланзадгадад буух ажээ.

Эх сурвалж: “Eagle News TV”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж