“Би Монгол хүн” цомгийн нээлт маргааш болно

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Би Монгол хүн” цомгийн нээлт маргааш болно

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын бие даасан “Би Монгол хүн” цомог үзэгч, сонсогчдын гарт хүрэх гэнэ. Түүний шинэ цомгийн нээлт маргааш “iLoft Function house”-т болох юм. Тусгаар тогтнолын баярын өдрийг угтуулан цомгийн баяраа хийх гэж буй дуучин С.Амармандахын тоглолт зочдод жинхэнэ монгол ахуйг мэдрүүлэх гэнэ. Есөн хөлт цагаан туг, эрэлхэг баатрын хувцас өмссөн хамгаалагчид, халх эмэгтэйн өмсгөл бүхий зөөгч нар зочин бүрт “Би Монгол хүн” гэдгийг нь мэдрүүлэх юм байна.

Тоглолтод “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, Төрийн шагналт Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дууч, СТА Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, хөөмийч н.Наранбадрах, “Хөсөгтөн”, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс” зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Харин тоглолтын тасалбарын хувьд 99 мянган төгрөг аж.

М.Урин  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж