ЗГ-аас аймгийн ажлыг “хангалттай сайн” гэж үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

ЗГ-аас аймгийн ажлыг “хангалттай сайн” гэж үнэлэв

Монгол Улсын Засгийн газраас дөрвөн жил тутамд аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах зорилгоор аймаг бүрт баг ажиллуулж хяналт, шинжилгээ хийж үнэлгээ өгдөг уламжлалтай. Энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус аймагт ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 15-20-ныг дуустал зургаа хоног ажиллалаа. Энэ хугацаанд Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн ИТХ-ын ажлын алба, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын газар, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ИТХ, Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж холбогдох зөвлөмж чиглэлийг өглөө. Мөн аймаг, сумдын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, соёлын төвүүдээр орж байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл болон засвар, тохижилт, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэх ажил хэвийн түвшинд явагдаж байгааг шалгаад буцлаа. Үүний сацуу Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын ажлын албаны үйл ажиллагаа болон Асгат, Дарьганга, Мөнххаан сумын Засаг даргын мэдээллийг сонсож тулгамдсан асуудлын талаар харилцан яриа өрнүүлж санал хүсэлтийг нь сонсч ажиллав.

Хяналт, шинжилгээ, үнэлгээний аж­лын хүрээнд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар 30 минутын мэдээллийг хийж, аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлаа тавьж харилцан санал солилцов. Энэ үеэр Засгийн газрын ахлах референт Ц.Цэнджав Аймгийн удирдлагууд болон агентлаг, албадын дарга нар, төрийн албан хаагчдад зориулж “Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ” сэдвээр сургалт зохион байгуулж төрийн албан хаагчдад Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар тодорхой мэдээллийг өглөө. Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгээс Аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны уялдаа холбоо сайн, орон нутгийн түвшинд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн, сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн буурч хүн амын өсөлт нэмэгдсэн, орон нутаг хөрөнгө, орлогоо нэмэгдүүлсэн, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг дэмжих талаар бодитой ажил өрнөсөн, ажилгүйдэл, ядуурлын түвшин буурсан, төрийн байгууллагуудаас иргэдэд хүргэж буй үйлчилгээ сайн байгааг онцоллоо. Мөн тайлан мэдээлэл гаргалтыг үр дүн рүү чиглүүлэх, ажилтан бүрийн хариуцлагыг өндөржүүлэх, “Нэг цонхны үйлчилгээ”-г сайжруулах талаар холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж