Хохирогчид ерөнхий прокурорт хандав

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хохирогчид ерөнхий прокурорт хандав

Гаалийн ерөнхий газрын дарга агсан З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяа, охин М.Шинэ-Од, хохирогч М.Сэргэлэн нар өчигдөр мэдээлэл  хийлээ. Гаалийн ерөнхий газрын дарга, асан З.Мөнхбатын эхнэр Ц.Нарантуяа болон хүүхдүүд нь талийгаач  нөхрөөсөө  өмчилж авсан Дархан-Уул аймгийн спорт цогцолборын барилгыг иргэн М.Сэргэлэнд хууль ёсны дагуу худалдсан байтал З.Мөнхбат агсны дүү хуурамч тушаал үйлдэн, бусдад худалдсан спорт цогцолборыг өөрийн нэр дээр  шилжүүлэн авсан  талаар ярьсан юм. Хэвлэлийн хурлын үеэр М.Шинэ-Од “Аав маань 2005 онд нас барсан. Үүний  дараа  төрсөн дүү  З.Мөнхтуяа нөхөр Г.Мөнхнайрамдалтайгаа  үгсэн тохиролцож  аавын бүх баримт бичгийг устгаж,  бидний  өмч хөрөнгийг хууль бусаар булаан авсан” хэмээв.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж