Амиа хорлох гэж байсан иргэнийг аварлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн XII хороо VI  бичил хорооллын 13 дугаар байранд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өчигдөр 12.30 цагийн орчим Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвд иржээ. Тус байранд оршин суугч 33 настай, эмэгтэй X гурван давхрын цонхоор үсэрч амиа хорлох гэж байсан аж. “Шуурхай бүлэг 105”-ын аврагч нар  хаалгыг нь эвдэн орж, амийг нь аварчээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж