Улсын онцгой обьектуудыг төр хамгаалалтдаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Улсын онцгой обьектуудыг төр хамгаалалтдаа авлаа

Татварын
ерөнхий газрын төв байрыг Дотоодын цэргийнхэн хамгаалахаар болжээ. Энэ
талаар Дотоодын цэргийнхнээс тодруулахад “Улсын эдийн засаг, санхүүгийн
тухай мэдээллийг хадгалдаг улсын онцгой обьект учир хамгаалах болсон”
хэмээсэн юм. Үүнээс гадна Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн
эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IV цахилгаан
станцыг ч улсын онцгой обьект гэж үзэн хамгаалалтад авахаар болсон юм
байна. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв болох “Нарантуул”
“Хархорин”, “Да хүрээ”, “Хүчит шонхор” захаас гадна Тавантолгойн
нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд газар, “Эрдэнэт” үйлдвэрт
цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь
дээрх үйлчилгээний газруудад гэмт хэргийн гаралт их байгаа аж. Эдгээр
газарт дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргүүдтэй гэрээ хийн
хамгаалалтад гаргах аж.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж