Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс өчигдөр тохиосон улсын бүртгэлийн ажилтны өдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Нээлтийн ажиллагаанд УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Мянганы сорилтын корпорацийн суурин төлөөлөгч Роберт И.Рийд, ММСС-гийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар нарын албаны хүмүүс оролцжээ. Тус дүүргийн Улсын бүтгэлийн тасаг нь зөвхөн иргэний бүртгэлийн үйлчилгээ хүргэдэг байсан бол ийнхүү шинэ байртай болсноор Улсын бүртгэлийн алба болон өргөжиж, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн зэрэг бүртгэлийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэх боломжтой болжээ.
“Өдрийн шуудан” сонин