Галил нуур, Үхлийн тэнгис орчмын хамгийн үржил шимгүй элсэрхэг хөрсөнд тамариксын 150 сортыг тарьсан байна. Дараа нь модуудаа хамгийн чанар муутай давстай усаар услах зэргээр туршсаны эцэст тэсвэртэй сортуудыг нь тогтоожээ. Уг мод нь өөртөө их хэмжээний давс агуулж байсан ч ургах чадвартай юм байна. Элсэнд ургадаг тэсвэртэй энэ ургамлыг улам тэсвэртэй болгох, цөлжиж буй бус нутгуудад тарих ажил зогсолтгүй үргэлжлэн явагдах гэнэ.
Уг мод нь зөвхөн хөрсний усыг бариад зогсохгүй эдийн засгийн ач холбогдолтой аж. Угаас суусан газраасаа шороо атгаж босдог израильчууд энэ талыг нь ч бодолцжээ. Төслийн багийн эрдэмтэн Амрам Эшель "Үр ашиггүй байсан газрыг ашигласнаар эдийн засгийн асар өргөн боломж нээгдэнэ. Эдгээр моддоос өндөр чанартай био түлш гаргаж авах бололцоо бий. Хэрвээ бид цөлөө ийм болгож чадах юм бол дараагийн ээлжинд магадгүй, Сахарыг ийм болгохоор оролдох ч юм билүү" хэмээн өгүүлжээ.
http://www.mminfo.mn/