Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Эсгий урлал нь Дундговь аймгийн нэг брэнд бүтээгдэхүүн болоод байна.  Ийм урлалаар дагнадаг, хоршоо, бүлэг, иргэд бараг сум болгонд бий болжээ. Үйлдвэрлэлийн түүхий эд нь одоогоор зах зээлд үнэ нь нэг их өсөхгүй байгаа хонь, хурганы ноос юм. Анх олбог, табчик төдий зүйл хийдэг байснаа одоо бэлэг дурсгалд зориулсан урлал хаа сайгүй хийж байна. Эсгийгээр донжийг нь олж урласан  тэмээ, морь, гэр, үлгэрийн өгүүлэмжээр хийсэн бүтээл олон тааралдана. Сайнцагаан сумын иргэн Д.Өлзийхишиг гэхэд энэ бүх урлалаар аймгийнхаа төдийгүй нийслэлийн зах зээлд ч “даналзаж” байна. Нийслэлээс энэ төрлийн захиалга авч, газар дээр нь очиж хэдэн сараар ч урлалаа хийн захиалагч нарт нь нийлүүлчихээд ирдэг гэнэ.  Түүний урласан морь, тэмээ, монгол гэр хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн болоод зогсохгүй  Монгол ардын “Долоон бор оготно” үлгэрийн өгүүлэмжийг харуулсан бүтээл энд тэндхийн үзэсгэлэнгээс өндөр үнэлгээ авчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж