Хятадын үйлдвэрлэл буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хятадын үйлдвэрлэл буурч байна

Хятадын үйлдвэрлэлийн “аварга машин” удааширч байна. Эдийн засгийн өсөлт бууралтыг харуулсан шинэ судалгаа эрх баригчдад таалагдсангүй. “HSBC”-гээс гаргасан судалгаа тус улсын үйлдвэрлэлийн индекс 48 байгааг харуулжээ. Уг индекс 50-аас дээш байвал өсөлттэй, 50-аас доош байвал бууралттай гэж тооцдог байна. Гэвч Хятадын хоёр том экспортлогч Европ, АНУ-ын эдийн засаг доройтож, өрийн хямралд орсон тул судалгааны дүн ингэж гарахыг эдийн засагчид хэдийнэ таамаглаж байсан юм. Гэвч Хятадад дотоодын эрэлт буурч байгаа нь  экспорт хумигдахаас  илүү ноцтой аюул ажээ. Хятадын экспортын захиалга энэ сард өссөн үзүүлэлттэй гарсан авч Засгийн газраас  үнэ нь огцом буурсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг аврахаар сүүлийн 18 сарын турш явуулсан арга хэмжээний үр дүнд дотоодын эрэлт хэрэгцээ багасч эхэлжээ. Хэдийгээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн боловч өрхийн хэрэглээг бууруулж орхижээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж