![](https://news.mn/wp-content/archive1/world/photo/2011/11/98a1eafcf6fc2cd0/89ef0900c2642b17big.jpg)
Их Британийн хамгийн их борлуулалттай “News of the World” сонины ажилтнууд хэдэн мянган хэрэглэгчийн и-мэйл, гар утсыг хакердсан нь тогтоогдож, гэмт хэргийн хохирогчийн талаар худал мэдээлэл цацсан нь тогтоогдсон тул өнгөрсөн долдугаар сард хаагдсан юм. Түүнээс гадна гэмт хэргийн тухай мэдээлэл олж авахын тулд цагдаагийн ажилтнуудад хээл хахууль өгч байсныг ч мөн тогтоосон билээ. “News International”-ийн эзэд болох эцэг, хүү Мурдокийг Их Британийн парламентад дээрх хэргийн талаар үнэнийг өчихийг шаардахад тэд хакердаж, тагнаж чагнасан хэрэгт холбоогүй гэж мэдэгдсэн билээ. Өнгөрсөн сард болсонкорпорацийн удирдах зөвлөлийн хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн 35 хувь нь Жеймс Мурдокийг удирдах зөвлөлд үлдээхээс татгалзсан билээ.