Зохион байгуулах хороог Ж.Цолмон удирдана

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Зохион байгуулах хороог Ж.Цолмон удирдана

2012 онд явагдах Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын Зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан өчигдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Зохион байгуулах хорооны даргаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар нар ажиллах юм. Уг наадам 2012 оны нэгдүгээр сараас долдугаар сарыг хүртэл дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах боллоо.

Эх сурвалж: "Спортын шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж