Өвөлжилтийн бэлтгэл 89.6 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл 89.6 хувьтай байна

Улсын
хэмжээнд мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байгаа аж.
Үүнд, Дорноговь аймгаас бусад аймаг бэлтгэлээ 80-аас дээш хувиар
хангасан тухай ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай өчигдөр болсон Засгийн
газрын хуарлдаанд танилцуулжээ. Энэ жил улсын хэмжээнд 180 мянган өрхөд
нийт 37.1 сая мал өвөлжинө. Үүнээс 19.1 мянган өрхийн 5.3 сая мал отроор
өвөлжих урьдчилсан мэдээ гарчээ. Улсын хэмжээнд 1181.2 мянган тонн өвс,
18.2 мянган тонн сүрэл, 34.3 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байна.
Энэ нь өнгөрсөн жилийнхээс 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Нийт малд
шаардагдах, өвс тэжээлийн бэлтгэл улсын хэмжээнд дунджаар 81.3 хувь
байгаа юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж