Ч.Цэлмүүний төрсөн өдрийн “сюрприз”

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Ч.Цэлмүүний төрсөн өдрийн “сюрприз”

“Universe Best Songs-2009” фестивалийн гран-при шагналт, залуу дуучин Ч.Цэлмүүний төрсөн өдрийн баяр өчигдөр болжээ. Тэрбээр энэ өдөр хамгийн том бэлгийг дуучин Д.Болдоос авсан гэнэ. Д.Болд, Э.Агиймаа нарын хамтран дуулснаар хит болсон “Хайрлах хүсэл” дууг шинэчлэн найруулж, Д.Болд, Ч.Цэлмүүн нар хамтран дуулах болсон учир өнөөдрөөс эхлэн гурван хоногийн турш “UB Palace”-т болох “Монгол поп” тоглолтод залуу дуучин оролцохоор болсон билээ. Харин өчигдөр тоглолтын бэлтгэлийн үеэр дуучин Д.Болд төрсөн өдрийн эзэнд зориулж, төгөлдөр хуур тоглон төрсөн өдрийн дуу дуулж өгч. Энэ нь Цэлмүүний хувьд төрсөн өдрийн хамгийн том бэлэг байсан гэнэ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж