Байнгын хорооны хуралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаан зарлав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.30 цагаас хийлгэхээр зарлалаа. Түүгээр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Төсвийн хуулийн төслийн зардал талыг танах асуудлаар УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн гишүүд санал, байр сууриа нэгтгэхээр хоёр долоо хоногийн турш байнгын хорооны хуралдааныг хойшлуулаад байсныг ийнхүү хийхээр болжээ. Хэрэв байнгын хороон дээр гишүүд байр сууриа нэгтгэж чадвал үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж магадгүй байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж