Нэг иргэн сураггүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Нэг иргэн сураггүй байна

Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэн Б.Даваа энэ сарын 25-нд гэрээсээ гараад сураггүй байгаа аж. Тэрбээр сумын төвөөс “Далайн хоолой” гэдэг газар руу хүн хүргэж өгөхөөр явсан гэнэ. Тухайн үед Хатгал суманд цасан болон шороон шуургатай байсан аж. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс эрлийн баг гаран ар гэрийнхэнтэй нь хамт хайж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж