“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарлаа

Улсын Их Хурлын албан ёсны хэвлэл – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Энэхүү хуулиар Монгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүн, төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгогдсон төсөв зарцуулах эрх, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтыг тус тус  өөрчлөн баталсан байна.

Мөн дугаарт Нийгмийн даатгалын сангийн  мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс 30.000.0 сая төгрөгийг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулахыг зөвшөөрсөн, Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээ, зарцуулах зарлагын хэмжээг тус тус баталсан зүйлийг нэмсэн буюу өөрчлөн найруулсан  Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нийтлэв.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулиудыг нийтэллээ. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулинд, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу “Иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлыг хангах”, “Иргэний цахим үнэмлэхийг үе шаттайгаар олгох” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасан тэмдэгтийн хураамжаас нэг удаа чөлөөлөхөөр  заажээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн  энэ удаагийн дугаарт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн   Монгол Улсын Засгийн газраас  батлан гаргасан “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” тогтоолыг нийтэллээ.

        “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

2011 оны 11 дүгээр сарын 24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж