Харин дараа жилийн эхэн үеэр дээд сенатад дамжуулах юм. Засгийн газрынхан нь "Энэ төслийг баталснаар Австралийн байгалийн баялгийг тэгш хуваарилахад ихээхэн тус болно" гэжээ. Энэхүү төслийг ирэх оны долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх болно. Энэ хуулийг ялангуяа томоохон компаниуд "Rio Tinto", "ВНР" нарт чанд мөрдүүлэх аж.
"Эрдэс баялгийг ашиглахад тавих татвар" нь төмөр, чулуун нүүрсний ашигт холбогдох юм. Энэ хуулийн хүрээнд тус улсын уул уурхайн компани эхний гурван жилд 11 тэрбум австри.долларын татвар авах тухай заажээ. Уурхайн салбарын татварыг нэмэх нь, бусад компанийн татварыг багасгах замаар дараа жилийн төсвийн алдагдлыг бууруулахад тус болно гэдгийг Засгийн газраас хэлжээ.
Австралийн төмөр, хүдрийн экспорт нь есдүгээр сард 6.3 тэрбум ам.доллараар өсч рекорд тогтоосон юм. Энэ татвар нь олон нийтийн дунд хүчтэй маргааныг дэгдээгээд байжээ. Энэхүү татварын хуулийг сөрөг хүчнийхэн дэмжихгүй, эсрэг байр суурьтай байна. Улмаар Австралийн хилийн чанад дахь худалдааны уналттай үр дунг сануулан хэлж, энэ хуулийг хэрэгжүүлбэл гадаад худалдааг улам цаашлуулах болно.
Ингэснээр ажлын байрны алдагдалд хүрэх аюултайг сануулсаар байгаа юм. Зүүний Либерал намаас энэ хуулийн төслийг нийт 73 гишүүнээс 71 нь дэмжсэн байна. Ташрамд дурьдахад, тус улс нь зургаан сарын өмнөөс л хүлэмжийн хийн ялгаруулалтаас салахаар санаачилга гаргаад байсан юм.
Улмаар ирэх оны долоодугаар сараас "Нүүрсхүчлийн хийн татвар"-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм. Энэ нь ойролцоогоор 1000 компанийг хамрах бөгөөд нүүрс олборлолт, цахилгаан станц, ган, цементийн үйлдвэрлэгчдэд илүү хамаатай аж.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин