Өнөөдөр “Монгол поп”-ын хэмнэлийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Монгол поп”-ын хэмнэлийг мэдрүүлнэ

Дуучин Д.Болдын удаан хүлээлгэсэн “Монгол поп” тоглолт өнөөдөр болох гэж байна. Гурван өдөр үргэлжлэх тус тоглолтод Д.Болд өөрийн бие даасан дөрвөн цомгийн хит уран бүтээлийг эгшиглүүлэх юм. Мөн “Монгол поп” цомогт багтсан уран бүтээлээ энэ үдэш үзэгч, сонсогчдодоо мэдрүүлнэ. Өчигдөр орой 19.00 цагийн үед дуучин Д.Болд “UB Palace”-т тоглолтынхоо бэлтгэлийг хийсээр байв. Тоглолтын бэлтгэлийн үеэр ерөнхий зохион байгуулагч С.Ононбат, хөгжим тохируулагч  "Нью стар"-ын С.Гантөр нар пультийн өрөөнд сууж, залуу хөгжимчид бэлтгэлээ хийж байлаа.

Тоглолтын нууцаас задлахад, тэрбээр Э.Агиймаатай хамтарч дуулсан “Хайрлах хүсэл” дууг залуу дуучин Ч.Цэлмүүнтэй хамтарч, шинэчлэн дуулж байгаа гэнэ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж