Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний болон орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Швед болон Скандинавын орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зориулан ЭСЯ-наас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Стокгольм хотноо зохион байгуулах гэж байна.
Ажилын хүрээнд:
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаа Туннелбанын “Alvik” буудлын урд талд “AlviksTorg” төвийн ойролцоо байрлах “GAMLATRYCKERIET” соёл, амралтын төвийн байранд арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт 14:00-22:00 цагийн хооронд болох ажээ.
14.00 – 16.00 ЭСЯ-ны ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Иргэний шинэчилсэн бүртгэл явуулна.
16.00 – 17.00 ЭСЯ байгуулагдснаас хойш хийж буй ажил, цаашид явуулах үйл
ажиллагааны талаар Элчин сайд Б.Энхмандах танилцуулга хийнэ.
17.00 – 18.00 Монгол орны улс төр, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал,
хөгжлийн асуудлаар МУИС-ийн НШУС-ийн Проф. Ц.Ганболд, Дэд
Проф С.Мөнхбат нар мэдээлэл хийнэ.
18.00 – 19.00 Чөлөөт ярилцлага хийж, иргэдийн сонирхсон асуултад Элчин сайд
Б.Энхмандах, МУИС-ийн Проф. Ц.Ганболд, Дэд Проф С.Мөнхбат нар
болон ЭСЯ-ны ажилтнууд хариулт өгнө.
19.00 – 20.30 “Хосоо – ТрансМонголиа” хамтлагийн тоглолт болно.
“ЭСЯ-ны Нээлттэй хаалганы өдөр”-т иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна.