Спамын эсрэг ”акул”-ууд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Спамын эсрэг ”акул”-ууд нэгдэнэ

Саяхан Фэйсбүүк хакеруудын дайралтад өртөж, порн спамын халдлагыг зогсоосон билээ. Тэгвэл үүнтэй төстэй халдлага дахин бий болохоос сэргийлж Фэйсбүүк, Микрософт, Близзард зэрэг цахим салбарт тэргүүлэгч компаниуд хамтран ажиллахаар болжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд порн график болон, садар самуунд уруу татсан янз үрийн сурталчилгаа бүхий зургуудыг олон нийтийн сүлжээг ашиглан тараахыг тусгай программ хангамж ашиглан таслан зогсоохоор шийджээ. Энэхүү тусгай программын хяналтад хуулийн байгууллагынхныг оролцуулах эсэх талаар одоогоор хэлэлцэж байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж