![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2011/1/9d1cdf8d0c44c07f/621446a0c803c887big.jpeg)
Хоёр талын холбогдох мэргэжилтнүүд албан ёсны уулзалт хийж, туршлага солилцоод хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Энэ гэрээнд экспорт, импортын бараа таваар, хүнс, амьтан болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн солилцохдоо олон улсын стандартыг дагаж мөрдөх, хорио цээртэй зүйлийг гаргуулахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, лабораторийн тоног төхөөрөмж харилцан нийлүүлэх, хоёр тал жил тутам нэгээс доошгүй удаа төлөөлөгч солилцон туршлага судлуулахаар заажээ.
А.Зул