“Ирээдүй” асрамжийн төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Ирээдүй” асрамжийн төв нээгдлээ

Хорвоо дээр хүн хайраар дутна гэдэг хамгийн хэцүү зүйл гэдгийг хэн нэгэн мэргэн үгтэн хэлсэн байдаг. Түүн шиг өнчин болон эцэг эхээсээ хагацсан бяцхан үрсийг хайраар дутаахгүй өсгөх, тэдэнд өөрийн чадах бүхнээр туслах нэгэн гэр бүл өнөөдөр “Ирээдүй” хэмээн халамжийн төвийн нээлтийг хийлээ. “Би цагдаа болно. Яагаад гэвэл олон хүнд тусалдаг учраас тэр гэж” бяцхан биендээ баймааргүй их хүсэл мөрөөдөлтэй Ү.Цоморлиг хэмээх сайхан нэртэй охин Ирээдүй төвд ирсэндээ гоё байна гэсэн. Эцэг эхээсээ долоон настай дүүгийн хамт өнчрөн хоцорсон энэ охин өнөөдөр хайраар дүүрэн амьдрах, гэгээн итгэл өвөртлөн суугаад нь олон хү талархаж байгаа биз ээ.  

“Хутагт групп”-ийн ерөнхийлөгч, Хан Хэнтий хутагт хөгжлийн ирээдүй сангийн тэргүүн, “Ирээдүй” хүүхдийн асрамжийн төвийг үүсгэн байгуулагч М.Хүдэрбаатар хэмээх сайхан сэтгэлтэй нэгэн хүний санаачлагаар энэхүү төвийг санаачлан байгуулж байгаа аж. Өөрөө бага насандаа хагацал үзээгүй ч эцэг эхээсээ хол амьдарч байсан учраас өнчин хүүхдүүдэд туслах хүсэлдээ хөтлөгдөн бүх ажилд өөрөө оролцож байснаа тэрээр дурсаж байсан. Охидуудын өрөөний тавилгыг сонгохын тулд би өөрийн охинддоо сонгож байгаа юм шиг сонголтыг хийж байсан гэсэн.  Үнэхээр хүүхдээ энд тэнд хаясан гэсэн хар бараан мэдээ  багагүй шуугиан бас жихүүцэл хүргэсэн энэ үед 12 хүүхэд өөрийн гэсэн орон гэр, хайр халамжаар дутахааргүй болсонд Хэнтий нутгийхан талархаж байгаагаа онцолж байсан.  М.Хадбаатар хэлэхдээ “Би олон жил Япон улсад сурч, ажиллаж байсан. Тэгээд нутагтаа ирээд хамгийн түрүүнд би хүмүүст хэрэгтэй зүйл хийхийхг хүссэн. Тэгээд Хэнтий аймагт  хүүхдийн асрамжийн төв байсан ч 2003 оноос хаагдсан юм. Тиймээс энэ ажлыг хийхээр төлөвлөсөн. Эцэг эхгүй, өнчин хүүхдүүд хайр халамжаар маш их дутагддаг. Энэ асрамжийн төв нь хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрахад нь туслахаас гадна жинхэнэ гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээж байгаа. Энэ байрны сантехнигч гэхэд энэд байгаа хүүхдүүдийн ах шиг ханддаг байх, багш нь ээж шиг нь хандаж,  хоол хийж өгдөг, яг л гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээсэн. Монголын нэг хүүхэд ч гэсэн хайраар дутахгүй өсөх ёстой гэсэн санаанаас нээ ажлыг хийж байгаа” гэж байлаа.

Хэнтий аймагт хүүхдийн халамжийн төв одоогоор байхгүй бөгөөд тус аймагт 62 өнчин хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Энэ ажил нь орорн нутагт төдийгүй  Монгол улсдаа хоёдах удаагаа гэж хэлэхэд болох юм байна. Өөрийн дэргэд өнчин буюу хараа хяналтгүй хүүхдийг орон байр, хайр энэрэлээр дутаахгүй өсгөх үүргийг өмнө нь МУ-ын Ерөнхийлөгч санаачилж байсан удаатай.  М.Хүдэрбаатар энэ төвийг байгуулахаас өмнө өөрийн аймагт байдаг өнчин хүүхдүүдэй уулзаж, тэднийг гэр бүлтэй хүн шиг амьруулахын тулд юу хэрэгтэйг мэдэхийн тулд санал бодлоо солилцож байжээ. Тиймээс хүүхдүүдэд төрсөн гэр шиг нь байлгах боломжийг бүрдүүлэхийг хичээсэн гэж байсан. Энэ төвд 12  хүүхэд амьдрах боломжтой. Сүүлийн үед би  “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад хүүхдүүдээ хүлээж авна” гэсэн уриатай болсон М.Хүдэрбаатар гэх эрхмийн хийж байгаа үйл бүхэн цагаан учраас эдгээр хүүхдүүдийн ирээдүй ч гэсэн цагаан сайхнаар байх биз ээ. Сайн үйлс бүхэн дэлгэрч олон хүүхдүүд хайраар бүү дутаасай.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж