Тархиа цэнэглэх аргууд

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Тархиа цэнэглэх аргууд

Нас ахихын хирээр бид өнөр өтгөн болж хөрөнгө хурааж, ухаан суудаг ч хурдан сэтгэхээ больдог. Яг л шүүрэн шанага шиг болдог. Амьдрал үргэлжилсээр байх боловч олж авсан, дуулж сонссон зүйлсээ гээсээр байдаг. Харин эрдэмтэд энэ бууралтаас өрсөх аргуудыг хайсаар байна. “Үүнийг үс бууралтахтай адил хүлээн авах хэрэггүй” хэмээн  Дьюк их сургуулийн эрдэмтэн Мурали ярьж байна. Бид жаахан л арчилж тордвол уураг тархиныхаа хүчин чадлыг 10 жилээр уртасгаж болно гэж тэр үзэж байгаа юм.

Бүжиглэ
Бүжиг гэм мэт хэдэн төрлийн хөдөлгөөн тархины олон үйл ажиллагааг сайжруулдаг байна. бүжиглэхэд  зай хэмжээг тооцохоос авахуулаад төлөвлөлт, шүүлт зэрэг олон үйлдэл хийхийг шаарддаг. Хөгжимтэй бүжиглэхэд биеийн бүх булчин шөрмөсийг хөдөлгөхийн  тулд тархи ч бас ажилладаг аж.  

Фитнест яв
2007 онд Колумбын их сургууль дээр явуулсан судалгаа идэвхитэй дасгал хөдөлгөөн нь тархины амин чухал ой санамжид шинэ эсүүд төрүүлэхэд   нөлөөлдөг болохыг харуулжээ. Судалгаанд оролцсон долоо хоногт 4 удаа идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэг насандл хүрсэн хүний нейрон их байжээ.

Өндөг хагал
Өндөг бол  хамгийн зохистой өглөөний хоол. B витамины гайхалтай орц мэдрэлийн эсүүдэд таатай бүрдүүлж, нейроныг гэмтлээс хамгаалж, мэдрэлийн эсийг шатааж байдаг омега-3 өөхний хүчилд хамгийн гол энергийн эх үндэс болдог байна. Жимс ногоо, протейн багатай, харшилдаггүй хоол хүнс тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Байнгын хөдөлгөөнд бай.
Үс бууралтах нь олон ажил, даалгавар  нэг дор амжуулах гэдэгтэй холбоотой. Өөрийгөө зогсоо зайгүй ажлаар шахахын оронд нэг удаа нэг л даалгавар хийж, дараагийн цагт өөр зүйл хийх хэрэгтэй. 60минутанд хийж амжихгүй гэж үү ? Маргааш өдрийн тухайн цагт дуусгахаар үлдээ. Нэг зүйлээс нөгөө рүү анхаарлаа шилжүүлэхэд тархины өөр өөр хэсгүүд дохио дамжуулж  тархины үйл ажиллагаа сайжирдаг аж.

Тархиа тэжээ

2006 онд Өмнөд Флоридагын их сургуульд явуулсан судалгаагаар долооо хоногт  100-120 гр жимсний болон ногооны шүүс уудаг хүн Alzheimer –ын өвчнөөр өвдөх магадлал огт уудагггүй хүнтэй харьцуулахад харьцангүй бага байжээ. Жимс хүнсний ногоонд байдаг бодис тархины гэмтэл цаашилбал оюун ухаан муудах өвчнөөс хамгаалдаг нь тогтоогджээ. Мөн хүний тархины 80 % нь ус байдаг тул хангалттай усгүй болсон нөхцөлд нейроны хэвийн ажиллагаа алдагдана.

Сайн унтаж амар
Хангалттай сайн унтаж амарч чадсан тохиолдолд л таны толгой мөрөн дээрээ байх болно. 2007 онд Харвардын  анагаахын сургууль дээр явуулсан судалгаа нь тархи унтаж байх үед  өөр өөр салангид мэдээллүүдийг цуглуулан авч учир зүйг нь олон цогц мэдээлэл болгож байгааг харуулжээ. Долоон цагаас бага унтдаг хүний тархи сайн ажилладаггүй аж.

Кабелийн телевиз үзэхээ боль
2005 онд хэвлэгдсэг “Уураг тархи ба ой тогтоомж”  номонд 40-59 насныхны олон цагаар телевиз үздэг зуршил нь Alzheimer-ын өвчнийг 1.3 % -иар нэмэгдүүлж байгааг дурьджээ. Өдөрт хоёр цаг үзэх хангалттай гэж уг номын зохиолч сэтгэл судлаач, биологич Эрик Сигман хэлж байна. Ном унших нь тархинын хамгийн сайн дадал бөгөөд мэдээллийг хадгалж, сэргээхэд чухал нөлөөтэй ажээ.
 
Халун ногоотой хоол ид
Хоолондоо жаахан роземаригаар амт оруул. Халуун төрлийн уг ургамалд агуулагдах хүчил нь саажих өвчний эрсдэлийг 40 %- иар бууруулдаг нь нотлогджээ. Мөн уг хүчил нь Alzheimer-ын өвчин болон зарим хөгшрөлтийн үйл явцаас хамгаалдаг байна.  Ганц роземари ч биш синамон, орегано, базил, гүнгүм, ганга өвс, мугва зэрэг халуун ургамлууд тархийг үрэвслээс хамгаалдаг. Өглөө кофе, таргандаа чимх синамон хийж байгаарай. Цайндаа мөн роземари хийж амтал.

Гадаад хэл сур
Энэ нь нас ахисан  хойно ухаан санаа муудахаас сэргийлдэг. Гадаад хэл судалж байсан ахмадууд төрөлх хэлээсээ өөр хэл үзээгүй бусдыгаа бодвол ухаан санаа нь сийрэг  хэвээр байдаг байна. Гадаад хэл сурахад  анхаарал  ой тогтоолт ихээр шаарддаг нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж