Урд хөршийн нийслэлийн төв театрт 9 дэх удаагийн олон улсын драмын бүтээлийн улирал эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрөөр эхэлсэн энэхүү арга хэмжээний нээлтийг “Хуй бүлгэм” нэртэй жүжгээр эхлэв. Чинхайн хувьсгалын үед алдаршин мандаж, мөн уруудан дампуурч явсан жүжгийн “Хуй” бүлгэмийн тухай бүжгийн хэлээр уг бүтээлд өгүүлдэг ажээ.
“Хуй бүлгэм” жүжгийг Анхуй мужийн Дуурь, бүжгийн театрын уран бүтээлчид амилуулав. Энэ театр сонгодог болон ардын урлагийн төрлөөр уран бүтээлээ туурвихын зэрэгцээ “Хуй” бүлгэмийн ший жүжгийн дэг сургуулийг уламжлан авч яваа гэнэ. Дээрх улирлын тоглолтын хүрээнд олон орны 45 жүжгийг Бээжингийн төв театрт тоглож сонирхуулна.
Эх сурвалж: http://english.anhuinews.com