Шинэ цэргүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Шинэ цэргүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Зөвлөх инженер, хурандаа Т.Батбаяр захирагчтай Барилга, инженерийн цэргийн 339-р ангид хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж ирсэн залуус Баянхонгор аймгийн Тусгаар тогтнолын баганат талбайд эх орны хүү болсноо батлан эр цэргийн тангараг өргөлөө. Тус ангид энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Говь-Алтай аймгийн зургаан сумаас нийт 300 гаруй залуус эр цэргийн алба хааж, эх орноо батлан хамгаалахаар иржээ. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Засгийн газар, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай, аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Тангараг өргөсөн шинэ цэргүүд аймгийн Хөгжимт драмын театрт урлагийн тоглолт үзүүлж, ар гэр, найз нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлсэн юм. Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339-р анги нь байгуулагдаад удаагүй байгаа ч аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж