УИХ-ын нэгдсэн чуулгантай

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын нэгдсэн чуулгантай

УИХ-ын пүрэв, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна.

 “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай", “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • "Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нараас Ерөнхий сайдад тавьсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа ажлын талаарх асуулга”-ын хариуг сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуугаас Сангийн сайдад тавьсан “Оюу толгой ордыг ашиглахтай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж