Египетчүүд цэргийнхнийг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Египетчүүд цэргийнхнийг огцрохыг шаардав

Египетийн цэргийн эрх мэдэлтнүүд төрийн эрхийг иргэний засаглалд шилжүүлэн өгөхөө амласан ч жагсагчид Тахрирын талбайд эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. Цэргийнхэн болон жагсагчдын хооронд сөргөлдөөн гарснаас дөрөв хоногийн дараа фелдмаршал Мохамед Хуссейн Тантави ерөнхийлөгчийн сонгуулийг 2012 оны долдугаар сард явуулна гэж мэдэгдсэн юм. Харин жагссан Египетчүүд буулт хийсэн эрх мэдэлтнүүдийн мэдэгдлийг хангалтгүй гэж үзэж огцрохыг шаардаж байгаа ажээ.  Өнгөрсөн бямба гаригаас хойш жагсагчид болон цэргийнхэний хоорондох сөргөлдөөнөөс болж амиа алдсан хүмүүсийн тоо 30 хүрчээ. Цэрэг, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, бороохой хэрэглэн хүчээр тараах гэж оролдож байгаа ч эсэргүүцлийн хөдөлгөөн улам газар авч байгаа ажээ. Олон улсын зүгээс Египетийн эрх баригчдаас сөргөлдөөнийг зогсоохыг уриалсан авч одоо болтол дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Эсэргүүцэгчдийн хөдөлгөөн Египетийн Александр, Суэц, Порт Сэйд болон Асван зэрэг хотуудад гарч эхэлжээ.

 
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж