Тэд 2010 онд байгуулагдсан бөгөөд тухайн ондоо “In the middle” шинэ синглээ гарган, “Myway dance awards” шагнал гардуулах ёслолоос “Шинэ нээлт” номинацийн эзэн болсон юм. Youtube сайтаар “In the middle” клипийг нь 7,6 сая, “Love “-г 6 сая хүн үзэж фейсбүүк болон олон нийтийн хэлэлцүүлэгт сайтуудаар байлдан дагуулсаар байна. Тэд Нью-Йорк пост, Лос-Анжелес Таймс сонин, Билл Боард сэтгүүл зэрэг хэвлэл, мэдээлэл болон урлагийн нөлөө бүхий шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Мөн тэд хувцас загварынхны хараанд өртсөн нь ирэх оны хавар зуны эрэгтэй загварыг өмсч танилцуулжээ. Зүрхнээс булгилах эрх чөлөөний хувьсгал, зүсэн орж ирсэн хоолой…Тийм ээ, тэл бол Казаки.
Өндөр өсгийт эрчүүд
Орчин үед зөвхөн эмэгтэйчүүд л өндөр өсгийтөөр гоёж, муур шиг алхдаг биш болжээ. Байгуулагдсанаасаа хойш багагүй шүүмжлэлтэй тулгарсан ч “өвөрмөц шийдэл, хурц өнцөг” хэмээх магтаал түүнээс ч илүүг сонсоод буй. Тэд бол украйнаас гаралтай “Казаки”. Бие хаа тэгш, хараа булаам дөрвөн залуугаас бүрдэх тус хамтлаг өөрсдийн стиль болон содон дуу хоолойгоороо ялгарч байна. “Kaзакиг таних амархан, өндөр өсгийт өмсөнө, хурц хөдөлгөөн хийнэ, содон дуугаралт биднийг уйдуулдаггүй юм” гэж шүтэн бишрэгчид нь ярьцгаадаг тухай MTV хөгжмийн сувгийн албан ёсны сайтан дээр мэдээлжээ.
У.Болор