Өлзийтөгс – Аквариум

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Өлзийтөгс – Аквариум

Өлзийтөгс – Аквариум

Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил…
Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж давчдаж  явдаг байлаа. Надад бусдаас илүү, хамаагүй илүү орон зай хэрэгтэй байсан юм. Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөгнөж
мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү. Үргэлжлэл


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж