Android тэргүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Android тэргүүлж эхэлжээ

Зах зээлийн судалгааны “Гартнер” фирмийн мэдээлснээр, энэ оны
гуравдугаар улирлын байдлаар дэлхийн нийт ухаалаг гар утасны 52.5 хувь
нь Гүүгл-ийн Андройд үйлдлийн системээр ажиллаж байгаа юм байна.

Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утасны зах зээл өнгөрсөн оны мөн
үеийнхээс даруй хоёр дахин өргөжсөн тухай уг судалгааны тайланд дурджээ.

Apple компанийн хувьд iPhone 4S шинэ утсаа аравдугаар сард худалдаанд
гаргахаар зарласан нь хүлээлт үүсгэж, гуравдугаар улирлын борлуулалт
өмнөх улирлынхаасаа гурван саяар буурчээ. Гэхдээ “Гартнер”-ын таамаглаж
буйгаар, дөрөвдүгээр улиралд “Apple”-ын борлуулалт эргэн өсөх бөгөөд
хамгийн чухал зах зээл нь Бразил, Мексик, Орос, Хятад байх юм байна. Нэг
үгээр хэлбэл өрсөлдөөн бага зэрэг суларсан нь Андройд утаснууд зах
зээлээ тэлэх боломж олгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж