Японоос машин оруулж ирэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Японоос машин оруулж ирэхийг хоригложээ

Японоос цацрагийн бохирдолтой автомашин орж ирж байгаа тул энэ сарын 30-наас эхлэн машин орулж ирэхийг хориглох болжээ. Энэ тухай албан мэдээллийг хүргэж байна Цөмийн энергийн газраас Улаанбаатар дахь гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд  энэ  оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хийж байгаа цацрагийн хяналт, хэмжилтээр Япон Улсаас импортлож буй зарим автомашинд цацрагийн бохирдол илэрсэн тул ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Цөмийн энергийн газраас дээрх автомашинуудыг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч байна. Энэ ажлын хүрээнд 18 автомашины цацрагийн бохирдлыг цэвэрлэх ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж, бохирдлыг арилган эздэд нь олгоод байна. Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэж, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг Япон Улсаас автомашин импортлогч бизнес эрхлэгчид болон автомашин худалдан авагчдад зөвлөж байна. Цацрагийн бохирдолтой автомашиныг улсын хилээр энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн оруулахгүй болохыг анхааруулж байна.  Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартаар  зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бохирдолтой автомашин оруулж ирсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын зардлаар автомашиныг буцааж гаргахыг мэдэгдье. Япон улсаас энэ оны тавдугаар сараас хойш ачигдаж, импортлосон автомашиныг худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хүсэлтээр цацрагийн хяналт, хэмжилтийг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газраар үнэ төлбөргүй хийлгэж болно.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж