Ямайкийн допингийн эсрэг үндэсний зөвлөлөөс спринтер Стив Мюллинсийн уралдаан, тэмцээнд оролцох эрхийг нь бүрмөсөн хасчээ. Өнгөрсөн зургадугаар сарын 24-нд болсон Ямайкийн аварга шалгаруулах тэмцээнд Мюллинс эрэгтэйчүүдийн 100 метрт гуравдугаар байрт шалгарсан боловч сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ. Нэгэнт сэргээшийн төрлий хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул түүний насан туршийн эрхийг нь хассан байна. Тэрбээр өмнө нь 2004 онд дээрхийн адил шалтгаанаар хоёр жилийн хугацаанд эрхээ хасуулж байжээ.
С.Цэлмэг